Орон нутгийн цагаар 3-нд Москвад хүрэлцэн очсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийв. Хоёр орны тэргүүн харилцан сонирхож байгаа чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад, Оросын найрамдлыг үнэлж, хоёр орны харилцааны хэтийн төлөвийг төсөөлөв.
Ши Жиньпин: Хятад, Орос иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Чухал асуудлыг зохицуулах талаар хамтран ажиллах нь маш чухал. Хоёр тал олон улс, бүс нутгийн асуудлаар бодлого үйл ажиллагаагаа зохицуулж, эрсдэл сорилтыг туулан, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах хэрэгтэй гэжээ.
Путин:ОХУ Хятад, Оросын харилцааг дээд зэргээр чухалчилдаг. Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гадаад харилцааг эрчимжүүлэх нь хоёр талт харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Ши Жиньпин даргын энэ айлчлал Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэдэгт итгэж байна гэв.
Хоёр орны төрийн тэргүүн Солонгосын хойгийн байдал, Сирийн асуудлаар санал бодлоо солилцов. Хоёр орон стратегийн хэлхээ холбоогоо баталгаажуулж, энхийн хэлэлцээ хийхийг ятган, Солонгосын хойгийн байдлыг сайтар зохицуулж, уг асуудлыг талууд энхээр зохицуулахыг ахиулна. “THAAD” -ын асуудал бүс нутгийн стратегийн тэнцвэртэй байдалтай холбоотой. БНСУ “THAAD” системийг байрлуулах талаарх Хятад, Оросын байр суурь ижилхэн юм гэж хоёр тал санал нэгтэй үзэв.
Эх сурвалж: Хятадын ОУ-ын радио