Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үер цагдаагийн байгууллагаас хийж гүйцэтгэх арга хэмжээ, хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга хурандаа н.Энхбат:Цагдаагийн байгууллага иргэдийн аюулгүй байдлыг 2017 оны долдугаар сарын 06-наас 14-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийт 398 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.Байнгын ажиллагаатай гурван постыг ажиллуулж байгаа. Эдгээр постууд нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллаж байна гэв.
Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат:Наадмын үеэр ЗЦГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Долдугаар сарын 7-16-ны дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хүй долоон худаг дээр 7,000 авто машины зогсоолыг бий болгосон. Дүнжингарав болон Мишээл экспо дээр автомашины зогсоолууд бий.Мөн том оврын тээврийн хэрэгслүүд үйлчилнэ.Олон нийтийг аюулгүй байдлаар хангах үүднээс замын хөдөлгөөнийг нэг чигийн үйлчилгээнд оруулдаг. Зөвхөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна 88 тэмдэг 10 гарц гармыг шинээр зохицуулахаар болсон. Зам дээр машины зөвшөөрлийн тэмдгүүдийг маш сайн тавьж өгнө гэж мэдэгдлээ.
Г.Нараа