Али-Реза “Обама аятайхан байхгүй бол охидыг чинь хулгайлж хичирхийлнэ шүү”

00neP Иран улс Сирийг хамгаалах тал дээр Америкын нэгдсэн улсад хатуухан сануулга өгч блогоороо сүрдүүллээ.

Ираны шашны тэргүүн Аятолла Хаменийн стратегийн асуудал эрхэлсэн зөвлөх Али-Реза өөрийн блогтоо АНУ-ын ерөнхийлөгчийг заналхийлж “АНУ Сирид дайн дэгдээвэл охидыг нь хулгайлж хүчирхийлнэ шүү” гэж бичжээ.

Тэрбээр “Сирид цохилт өгвөл нэг хоногийн дараанаас эхлэн дэлхий даяар Америкийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийн хүүхдүүдийг хулгайлах болно” хэмээн заналхийлсэн байна.

Иран Сирийг  хамгаална гэдгээ нэг бус удаа мэдэгдээд байгаа бөгөөд хэрвээ барууныхан дайралт хийвэл Израилийг газрын хөрснөөс арчина гэжээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …