Шинэ байранд амьдралаа сайхан эхэлж амжилттай явахын тулд нүүх сайн өдрийг сонгоорой. Монголд бол цаг тооны бичгээс энэ өдрийг харж болох юм. Хэрвээ та ээлтэй сайн өдрөө сонгох боломжоор хязгаарлагдмал байгаа бол ядахдаа муу биш өдрийг сонгоорой. Зарчмын хувьд үнэхээр муу биш тааламжтай хоёр өдөр байдаг. Энэ нь шинийн нэгэн ба шинийн 15. Шинэ байранд нүүж орохдоо энэ өдрийнхөө өглөөний 9.00-11.00 цагийн хооронд нүүж ороорой. Ор юм уу ямар нэгэн томоохон тавилгаа таны нүүж орсны бэлэг тэмдэг болгон эхлэн оруулах. Дараа нь радио асааж чимээ гаргах, цай чанах, цонхоо онгойлгож агаар солих үйлдлүүдийг хий. Өөртөө аяга цай чанаж, печень тавагла. Эдгээр үйлдэл нь таны шинэ байрандаа заавал хонох шаардлагатай нөхцөлийг орлож өгөх юм. Энэ үйлдлийг хийсний дараа бусад эд хогшил, тавилгаа зөөхдөө яарахгүй байж болно. Энэ ёс заншил нь цаг хугацаатай холбоотой. Ёс заншлыг мөрдсөн бол танай гэр бүл шинэ байрандаа эрүүл саруул, тайван амгалан амьдарна гэсэн бэлгэдэл. Хэрвээ шинэ байранд нүүж орсны дараа танай гэр бүлийнхэн өвдөж эхэлбэл нүүж орсон өдөр сайн өдөр байгаагүй байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Тогтонги энергитэй агаарыг цэвэрлэ
Нүүж орсон өдрөө шинэ байрныхаа бүх цонхыг онгойлгож энергийг цэвэрлэ. Цэвэр энерги орон гэр дотор урсч эхэлтэл гурваас доошгүй цаг онгойлгоно. Энэ арга нь зогсонги энергийг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга. Урд нь оршин суугчдын бохирдуулсан муу энергийг цэвэрлэнэ гэсэн үг. Бүх гэрлээ асааж, крантыг онгойлгон ус гоожуулах нь хуучин энергийг шинээр солино. Мөн орон байраа сайн цэвэрлэсний дараа нүүж ороорой. Дотоод заслыг дахин хийж ханыг шинэчлэн будаж болно.
Түлхүүр үггэр бүлийн зөвлөгөө
Санал болгох мэдээ
Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө
Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …