Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань хэлэхдээ, БРИКС-ийн орнууд яаралтай нөөцийн сан байгуулах нь маш чухал ач холбогдолтой, дэлхийн эдийн засгийн өсөлт болон банк санхүүгийн тогтвортой байдалд ашигтай гэжээ.
Жөү Шяочуань хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын яаралтай нөөцийн сан бол харилцан валют солилцоход суурилсан, бүс дамнасан валютын олон талт хамтын ажиллагаа юм, бүс нутгийн чанартай валютын хамтын ажиллагааны адил төстэй механизмаас суралцаж, Чянгмайн санамжийн амжилттай туршлагаас үлгэр жишээ авсан юм. БРИКС-ийн орнуудын яаралтай нөөцийн сангийн анхны хэмжээ нь 100 тэрбум ам доллар байхаас Хятадын эзлэх хувь хэмжээ хамгийн их юм гэжээ.
Хөгжсөн орнууд банк санхүүгийн чөлөөт бодлогоо (QE) зогсоосноос гарах үр дагаврын талаар Жөү Шяочуань хэлэхдээ, үүнтэй холбогдуулж Хятад улс хангалттай арга барил боловсруулсан бөгөөд анхнаасаа тодорхой бэлтгэлтэй байсан юм. Үүнээс гадна, болзошгүй дайралтыг даван туулахын тулд бичил эдийн засгийн бат бөх болон уян хатан чанарыг сайжруулж, бодлогын зохицуулалтын уян хатан чанарыг хадгалах ёстой гэжээ.