Дональд Трамп трансжендэр хүмүүсийг АНУ-ын армид алба хаахыг хоригложээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр трансжендер хүмүүсийг армид алба хаахыг хориглосон шийдвэрт гарын үсэг зурлаа.

Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа  “Генерал, цэргийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа транжендер иргэдийг армид алба хаахыг хориглолоо” гэж бичсэн байна.

АНУ-ын армид 1.4 сая орчим идэвхтэй албан хаагч байдгаас өнгөрсөн оны баримтаас харахад 6000 орчим трансжендер албан хаагч бүртгэгджээ.

Уг шийдвэрийг гаргасны дараа хүний эрхийг хамгаалах олон байгууллага, алдартнууд урлаг спортынхон эсэргүүцжээ. Тэд Трампыг сонгуулийн амлалтаасаа буцаж байна гэж үзжээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …