Ч.Саранзаяа: Манай дүү амиа хорлох гэж хоёр удаа оролдсон

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа түүний өмгөөлөгч  Хүний эрхийн хуульч  М.Ичинноров нар Авлигатай тэмцэх газарт  гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар өргөдөл өглөө. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

Хүний эрхийн хуульч М.ИчинноровУИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийг хэргийг прокурорын газраас хүчингүй болгож хаасан. Тиймээс бид дээд шатны прокурорт өргөдөл гаргасан байгаа. Өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа шалтгаан нь эд мөрийн болоод нотлох баримтууд устгагдсан байж болзошгүй. Хэргийн нотлох баримтыг УИХ-ын гишүүний захиалгаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагууд хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй  гэсэн үндэслэлээр хандаж байна.

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэрэг үйлдэгдсэн. Цагдаад  эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шинжилгээний хариу 6-р сарын 15-ны өдөр гарсан. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс илэрсэн. Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэх мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байгаа юм. Бид хохирогчийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан.

Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГаас үүнийг тогтоож өгөөч, УИХ-ын гишүүний захиалгаар шүүх шинжилгээний байгууллага эд мөрийн баримтыг устгаж, хуурамч баримт бүрдүүлсэн байна. Энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд хүчингийн хэрэг дээр нь нэмээд  эд мөрийн баримт устгасан, нотлох баримт  хуурамчаар үйлдсэн,  авлига өгөхийг завдсан зэрэг хэргүүд нэмэгдэнэ. Энэ ч утгаараа ялын хэмжээ ч нэмэгдэхээр байна. 

 Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд болоод өнгөрсөн зүйл гэж яриад өнгөрч болохгүй. Үүний ард төрийн албан тушаалтан, УИХ-ын гишүүн өндөр босготой байх зэрэг асуудал, ёс зүйн асуудал  хөндөгдөнө. Зөвхөн хүчингийн хэрэг гэж үзэж болохгүй, нийгмийн маш том цэвэрлэгээ хийгдэнэ” гэж хэллээ. 

Харин хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Цэрмаа над уруу нэг ч удаа холбогдоогүй. Энэ хэрэг шийдэгдсэний дараа  бүх хүмүүс авах ёстой шийтгэлээ хүртэнэ гэж бодож байна. Дүү маань баяр наадам  дуусаад энэ хэрэг удаашраад  шийдэгдэхгүй өнгөрөх нь гэж маш их хямарсан, айдастай байгаа. Манай  дүү  амиа хорлох гэж хоёр удаа оролдсон.  Машины түлхүүрээ булааж аваад амиа хорлох гэж оролдсон дараа нь гэрт нь ганц удаа үлдээгээд гарахад гарынхаа судсыг ханасан асуудал болсон. Ерөнхий дөө биеийн байдал одоогоор гайгүй байгаа. Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал дээрээ шалгуулахад бэлэн байна гэж өөрөө хэлсэн. Д.Гантулгын толбыг шалгуулахад л гараад ирнэ. Д.Гантулгад хандаж хэлэхэд  ордонд хэлсэн  шигээ хүрч ирээд шалгуулчих. Тэрээр дөрөв хоногийн өмнө тохиролцох талаар найзаараа надтай яриулсан” гэсэн тайлбарыг өглөө.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …