Эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд түлэгдэж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна.
Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо хороонд суух эрэгтэй хоёр настай Г нь буцалж байсан тогоотой шөлөнд унаж түлэгджээ.
Энэ мэтээр эцэг, эхийн хайхрамжгүй байдалтай холбоотойгоор 0-3 насны хүүхдүүд харамсалтайгаар амиа алдаж байна. Иймээс эцэг эх болон асран хамгаалагчид хүүхдийг халуун зүйлээс маш сайн хамгаалж байх хэрэгтэй байна. Ерөнхийдөө сургууль, цэцэрлэг амарсан хойш бага насны хүүхдүүд, тэр дундаа 1-5 насныхан түлэгдэж, ГССҮТ-д хүргэгдэн ирж, нас барах, улмаар тахир дутуу болох тохиолдол эрс ихэсдэг юм байна. Тус эмнэлгийн түлэнхийн тасагт өнгөрсөн тавдугаар сард нийтдээ 163 хүүхэд хүргэгдэн ирсний 85 хувь буюу арваас долоо нь бага насных бөгөөд гэмтлийн улмаас мэс засал хийлгэсэн гэх харамсалтай тоо баримт байна.
Хүүхдүүдийн ихэнх нь халуун тогоонд түлэгдэж байна
Манай иргэд хоолыг түргэн хугацаанд болгодог гэдэг утгаараа халуун тогоог ахуйн хүрээнд өргөнөөр ашигладаг билээ. Богинохон залгууртай, доод суурь нь нарийн энэ тогоог иргэд ихэвчлэн газар тавьж хоолоо хийдэг. Гэтэл бага насны хүүхдүүд тус тогоог татах, дээр нь суух зэргээр халуун хоол цайнд түлэгдэн амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Түлэгдлийн өвчлөл, нас баралтад хүргэж буй үндсэн шалтгаануудаас халуун хоол, цай гэх мэт шингэн зүйл 93,2 хувийг эзэлдэг аж. Мөн осол гэмтлийн улмаас нас барсан арван хүүхэд тутмын найм нь түлэгдлийн шалтгаантай нас барсан тохиолдол гарчээ.
Н.Алт