МАН-ын бага хурал 9 дүгээр сард болно гэж намын дарга М.Энхболд мэдээлсэн. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлэх нь ойлгомжтой.
М.Энхболдын хувьд ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл түүний Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь сонгууль штаб, намын уур амьсгалтай огтхон ч хамааралгүй байлаа.
Харин М.Энхболдыг өвдөг шороодуулсан асуудал бол 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай яриа л байсан юм. Энэ асуудлыг уг нь тэр дор нь шийдвэрлэчих ёстой байсан. Ц.Сандуй намын стратегийн бичлэг алдагдсан гэж тайлбарлаж байх үедээ л хариуцлага хүлээчих ёстой байв.
Гэвч асуудлыг гүтгэлэг, эвлүүлэг гэж сунжууруулж явсаар ялагдал хүлээж, одоо намынхаа статусыг хүртэл алдах хэмжээнд тулчихаад байна.
Уг нь энэ асуудлыг шийдэхэд тун амархан гэж дахин дахин хэлж, бичээд л байгаа. Юу вэ гэвэл 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүс л хариуцлага хүлээчихье л дээ. Бид үнэхээр буруу зүйл ярьжээ. Эсвэл бид тийм юм яриагүй гэхдээ улс төрийн соёл гаргаж, манай нам хариуцлага хүлээх чадамжтай гэдгээ харуулж байна гэгчлэнгээр юу ч хэлж байгаад хариуцлага хүлээж болно шүү дээ.
Үүний дараа намынх нь нэр хүнд навс өснө гээд бодоод үз дээ. Нэг хүний зоригтой үйлдэл мянган ялагдлыг аварч болохоор байна. Гэвч тийм зоригтон МАН-д алга. Заавал ч үгүй 9 дүгээр сард болох хурлыг хүлээх шаардлага уг нь алга л байх юм.
Асуудал угаасаа ойлгомжтой. Хэнд хариуцлага тооцохоо МАН-ын гишүүд ч илэрхийлээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр асуудлыг хурцдуулж, нам дотроо дайн дэгдээхийг хүсээгүй л юм бол эртхэн л хариуцлага хүлээчихмээр байна даа 60 тэрбумынхаан.
Гал