Малын ноос ноолуурыг дагалдах бичиг баримтай тээвэрлэнэ

Нийслэл хотод малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Тиймээс орон нутгаас ирдэг постууд дээр мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.

Иргэд хөдөө орон нутгаас малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэхдээ бичиг баримтаа бүрдүүлээгүйн улмаас хүндрэл үүсдэг. Иймээс  малчид, малынхаа ноос ноолуур, түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх ёстой юм байна.  Үүнд:

Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ

Халдваргүйжүүлэлт хийсэн акт

Мал эмнэлэг ариун цэврийн үйлчилгээний төлбөр төлсөн хуудас байх  хэрэгтэй юм байна.

Санал болгох мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. …