Дональд Трамп 17 хоногийн амралт авлаа

Өмнөх ерөнхийлөгч Барак Обамаг хэд хоног амрахад үргэлж шүүмжилдэг байсан Дональд Трамп 17 хоногийн амралтаа эдлэхээр Баасан гарагт хувийн гольфийн клуб руугаа явжээ.

Нью Жерсигийн Бэдминстер руу амрахаар явсан Трампын ард Оростой холбоотой дуулиан, Цагаан ордны нууц бичиг баримтууд алдагдсан зэрэг асуудлууд үлдэж байна.

Тэр бас тангараг өргөснөөсөө хойш долоон сарын хугацаанд ганц ч хууль бүрэн бүтнээр нь батлуулж чадсангүй, конгресстой тэмцэлдсээр байгаа юм.

Харин Цагаан ордон ерөнхийлөгчийн амралтыг “ажиллах амралт” хэмээн нэрлэж, Цагаан ордны хуучирсан агааржуулалтын системийг шинэчлэх хугацаанд өөр газраас ажил үүргээ явуулах юм гэж тайлбарлажээ.

Трамп өмнөх ерөнхийлөгчийг амрах бүрт шүүмжилсэн мэдэгдэл твиттерт бичдэг байв. Тэр “Би амралт авдаггүй ерөнхийлөгч болно” хэмээн 2015 онд бичиж байв. 2012 онд тэр Обамаг шүүмжлэхдээ “Яах гэж амрах вэ? Ажилдаа дургүй хүн амардаг, тэгэхээр буруу ажилаа хийж байна гэсэн үг” хэмээн бичиж байжээ.

Харин ерөнхийлөгч болсныхоо дараа Трамп Обамагаас илүү их амардаг болоод байгаа. Вашингтон Пост сонины тооцооллоор Трамп ерөнхийлөгч болсныхоо эхний жилийн наймдугаар сарыг хүртэл 53 өдөр амарсан байна. Харьцуулбал Обама 2009 онд ерөнхийлөгч болоод мөн ижил хугацаанд 15 өдөр амарч байжээ.

Трамп амрах бүртээ өөрийн эзэмшлийн газрууд руу явж, гольф тоглодог зуршилтай.

Эх сурвалж: AFP

ikon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …