Толгойтын зам засварын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар 36.75 болон 48.75 метр урт төмөр бетон гүүрүүд ашиглалтад орсон бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 21-р хорооллын уулзварын гэрлэн дохионоос “МТ” шатахуун түгээх станцын урд талын гүүр хүртэлх хэсгийн хучилт хийгдэж дуусчээ. Мөн явган хүний замын ажил  дуусах шатандаа орсон аж. Энэхүү замын ажил нь нийт 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК, туслан гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа юм байна.

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …