12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно

2017-2018 оны хичээлийн жилд  13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орох юм байна.

Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын нэгнээс өмнө, үлдсэн таван сургууль 10 дугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын нэгний дотор ашиглалтад орох юм. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс өмнө дуусгахаар төлөвлөж байгаа гэв.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсчээ. Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэх аж.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …