Сурах бичгийн үнэ нэмэхгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор 140 гаруй нэр төрлийн сурах бичиг ашиглаж байна. Эдгээрээс дунд ангид 39, бага ангид 38 нэрийн сурах бичиг ашиглаж байгаа юм. Энэ хичээлийн жилд бага ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж, орон нутагт хүргүүлжээ. Харин дунд, ахлах ангийн хувьд шинэчлэх шаардлагатай 45 нэрийн сурах бичиг байгаа аж. Шинэчлэгдэх шаардлагатай сурах бичгүүд хэвлэгдээд, ирэх есдүгээр сард ЕБС-д нийлүүлэгдэх юм байна. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хөрөнгийг шийдвэрлэж, хэвлэдэг бол үлдсэн 60 хувь нь зах зээлд борлуулагддаг юм байна.

БСШУСЯ-аас найман компани тендерийн эрхийг өгчээ. Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сурах бичгийн үнэ энэ жил нэмэгдэхгүй. Хэвлэлийн компаниуд аймагт байрлах гэрээт борлуулагчдаараа дамжуулан орон нутагт сурах бичгийг хүргүүлж байгаа бол зарим компаниуд өөрсдийн санаачилгаар шуудангаар сурах бичгийг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Энэ жил сурах бичиг хэвлэлтэд дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …