У.Хүрэлсүх Шадар сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Би Шадар сайдын ажлаа өгч байна. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу” гэж мэдэгдсэн. Тэгвэл У.Хүрэлсүх  Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт гаргажээ. Уг хүсэлтээ уламжилсан албан бичгийг өнөөдөр  хэвлэлийнхэнд танилцуулах  юм байна.

У.Хүрэлсүх улстөрчийн хувьд төрийн өндөр албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж буй хоёр дахь тохиолдол юм. Тэрбээр 2012-2016 оны УИХ-д сонгогдсоноос хэдхэн сарын дараа гэр бүлийн хүнээ эмчлүүлж, асрах зорилгоор гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ ёсоор болгож байсан юм.

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …