Барселона хотод халдлага үйлдсэн этгээдийг буудан устгажээ

АРСЕЛОНА. /Reuters/. Өнгөрсөн долоо хоногт Испанид 13 хүний аминд хүрсэн террорист халдлага үйлдсэн этгээдийг буудсан устгасан гэж Испанийн цагдаа нар мэдэгдлээ.

Өчигдөр Барселона хотоос баруун зүгт 30 орчим км зайтай орших Субиратс сууринд тэсрэх төхөөрөг бүхий хантааз өмссөн юм шиг харагдаж байсан сэжигтэй этгээдийг цагдаа нар буудан устгасан байна.

Энэ этгээд Барселонад автомашинаар 13 хүнийг дайрч хөнөөж, 100 гаруй хүнийг гэмтээсэн марокка гаралтай, 22 настай Юнес Абуяакуб гэгч мөн болох нь тогтоогдсон гэж цагдаа нар өчигдөр орой нотлон мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаа нар нутгийн оршин суугчдаас мэдээлэл аван Субиратс сууринд очжээ.

montsame.mn
Г.Доржханд

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …