МУИС сургалтын төлбөрөө нэмжээ

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгддэг ч ямар үндэслэлтэй нь тодорхой бус байдаг. Энэ жил ч төлбөр нэмэгджээ. “БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбө­рийг нэмэхгүй байх үүрэг, чиг­лэлийг удирдлагуудад нь өгсөн. Харин МУИС-ын нэг багц цагийн төл­бөр өмнөх жилийнхээс нэмэгд­жээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны гурав­дугаар сарын 31-ний 06 тоот тог­тоолоор бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон гэнэ. Зөвхөн I түвш­ний оюутны нэг кредит цагийн төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Бизнесийн салбар сургууль 96.600-гаас 103.100, Шинжлэх ухааны сургууль 74.600-гаас 86.700 төгрөг болж нэмэгджээ.

МУИС-ийн оюутан 2012-2013 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж хэмээн нэг жилд 224.000 төгрөг төлдөг байсан. Харин  энэ жилээс эхлэн суурь хураамж төлөхөөргүй болсон байна.


Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …