УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтээ өчигдөр албан ёсоор хүргүүлжээ. УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль зүйн боломжтой аж. О.Баасанхүү гишүүн нэр бүхий дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэжээ. Үүнд:
Нэг. Улсаас хүүхэд бүрт олгодог 20000 төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах
Хоёр. Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Чингис бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээ авах
Гурав. Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах
Дөрөв. Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цалин нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн миний бие энэ асуудлыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах шаардлагатай байна гэж үзжээ.