
Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудын цахим бүртгэл өнөөдөр дуусна. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусч байгаа юм.
Энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 12 мянга гаруй хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлэх юм байна. Харин “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 25-нд буюу маргааш өдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Утасныхаа дугаарыг үнэн зөв оруулсан эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариу мессежээр очих юм байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл