Багш нар ирэх долоон хоногт цуглаан зохион байгуулна

Монголын 30 гаруй мянган багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавиад буй. Тэд шаардлагаа энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлжээ.  Түр хорооноос 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг таввсан. Энэ шаардлагын хариуг Засгийн газар өгчээ.

 Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид багш нарын цалинг нэмж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Харин багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэж 9 дүгээр сарын нэгнээс өмнө Сүхбаатар талбайд багш нарын цуглааныг зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …