Гадаад ертөнцөд эх орныхоо нэрийг гарган амжилттай суралцан яваа оюутан охин Б.Хонгорзул нэгэн хэрэгтэй мэдээллийг үе тэнгийн найзууддаа хилийн чанадаас мэдээлсэн байна.
Манай үеийн залуус ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг хэдий ч тэр болгон санхүүгийн боломж, нөхцөл нь бүрддэггүй. Гэхдээ тэрийг шийдэх арга бол өөрийн жоохон овсгоо самбаа, дээрээс нь тэр талаарх жоохон мэдлэг байхад чи хэзээ нэгэн цагт хаа нэг газар сурах боломжтой цаагуур чинь нэг байна. Би өөрөө ч ялгаагүй гадаадад тэтгэлгээр суралцах гэж 15 настай байхаасаа судалж эхэлсэн учраас тэр цагаас хойш хуримтлуулж олсон мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Дэлхийн хөгжилтэй орнуудад, өндөр чанарын боловсрол эзэмшихийн тулд ямар нэгэн “гадаадад сургана” гэсэн компанид найдаж, байдаг нэгээрээ хулхидуулж, ээж ааваасаа сургалтын төлбөр шаналгаж насаараа хураасан хэдийг нь үрэн таран хийж, өөрөө зээл авч дийлж давахгүй өрөнд орж байснаар өөрийн чадлаараа олгогдсон нөхцөл боломжийг ашиглаад боловсролоо ахиулах боломж зөндөө байна. Монголд төрснийгөө зарим хүмүүс голдог. Гэтэл энэ чинь эргээд өөрөө боломж. Монгол улс хөгжиж буй орнуудын учраас хөгжсөн орнуудаас Монголд олгож байгаа дэмжлэг туслалцаа тоо томшгүй. Тэр боломжийг ашиглах хэрэгтэй. Тэтгэлэг ганцхан Фүлбрайтаар дуусахгүй. Хэрэв чи тэнцээгүй бол ирэх жил дахиад өг. Дахиад тэнцэхгүй бол өөр сонголт зөндөө байна.
Энэ сэдвээр бичих болсон шалтгаан нь надаас нилээн олон хүмүүс гадагш яаж явж сурах вэ энээ тэрээ гээд байнга асуух болсон. Би ч бүх хариултыг мэдэхгүй ч чадах чинээгээрээ аль болох олон хүнд туслахыг хүсч байгаа учраас цаг заваа гарган мэддэг хэдээ сийрүүлэв.
Би чиний төлөө цаг гаргаж орчуулсан юм чинь чи өөрийнхөө төлөө цаг гаргаад уншаад үзээрэй.
АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФҮЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ
Фүлбрайт Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг олон улсын солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь АНУ-ын ард түмэн болон бусад орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, хөгжүүлэх явдал. Фүлбрайт Хөтөлбөр анх 1994 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст сурч, багшилж, судалгаа хийх боломж олгодог юм.
Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаа нь үндсэн 4 төрлийн тэтгэлэг олгодог. Эдгээр тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор ороод үзэх боломжтой.
Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь тэтгэлэгүүд-
ИХ БРИТАНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ШЕВЕНИН ТЭТГЭЛЭГ
Шевенин тэтгэлэг нь Фүлбрайт тэтгэлэгтэй ерөнхийдөө адилхан. Их Британий засгийн газар Гадаад Хэрэг, Хамтын Нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Гэхдээ миний анзаараад байгаагаар энэ тэтгэлэг харьцангуй өндөр шаардлага тавьж, нэг жилд цөөхөн хүмүүс сонгон шалгаруулдаг. Дээрээс нь Их Британид мастер хийхэд мэргэжлээсээ шалтгаалаад дийлэнх нь 1 жилийн хөтөлбөр л байдаг. Энэ тэтгэлгээр Британий Засгийн Газар карьертаа тавьсан тодорхой зорилготой, авъяаслаг, ирээдүйд өөрсдийн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүйд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, замын зардал, амжиргааны зардлыг даана. Би 2011 оны элсэтэнд материалаа өгсөн боловч тэнцээгүй. Манай нилээн мундаг чадалтай найз өгөөд бас тэнцээгүй. Гэхдээ чи тэнцэхгүй гэсэн үг биш.
Британий Шевенин Тэтгэлэгт хамрагдсанаар:
- Өндөр чанартай Британи боловсрол эзэмшинэ
- Мастерын зэрэг буюу MSc, MA, LLM, MBA-д суралцах боломж
Дараах салбарын мэргэжлээр суралцах оюутнуудадыг түлхүү дэмжинэ:
- Банк Санхүү
- Цаг Уурын Өөрчлөлт
- Инженер
- Хүний Эрх
- Олон Улсын Хууль
- Олон Улсын Харилцаа
- Сэтгүүлзүй, Медиа
- Уул Уурхай
- Олон Нийтийн Удирдлага
Сонгогдохын тулд дараах шаардлагадыг хангах ёстой:
- Тэтгэлэгт хамрагдах үед Монгол улсын иргэн байж, сургуулиа төгссөний дараа Монголдоо эргэн ирэх
- Баклаврын зэрэгтэй байх
- Өөрийн салбартаа амжилт гаргаж, цаашид ахин дэмших хүсэл эрмэлзэлтэй байх
- Удирдах чадвартай гэдгээ нотлон харуулж чадах
- Өөрийн сонгосон мэргэжлээрээ хамгийн багадаа гурван жил ажилласан байх
- Англи хэлийг сайн мэддэг байх. Хамгийн багадаа
ДЭЛХИЙН БАНК БОЛОН ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГ
Дэлхийн Банк болон Японы засгийн газрын хамтарсан энэ тэтгэлэг (JJ/WBGSP) нь хөгжиж буй орны чадварлаг оюутнуудыг дэмжижэдийн засаг, нийгмийн хөгжилд ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах потенциалтай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай мэргэжилтнүүдээр бүрдсэн олон улсын нийгэмлэг бүрдүүлэх зорилгоор анх санаачлагдан үүссэн. Энэ тэтгэлэг (JJ/WBGSP)бол шалгуур нилээн өндөр. Учир нь чи эхлээд суралцах сургуульдаа өөрөө бүх материалаа хөөцөлдөж өгөөд, түүндээ тэнцсэн байх ёстой. Тэгэхээр хамаг чухал ажлыг чи өөрөө хийнэ гэсэн үг.
Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шаардлагуудыг хангаж чадах ёстой:
- Дэлхийн банкнаас зээл авч болох гишүүн орны иргэн байх
- 1973 оны 3 сарын 31 өдрөөс хойш төрсөн байх
- 2013 оны 3 сарын 31-ний байдлаар баклаврын зэргээ авсны дараа өөрийн эх орон эсвэл аль нэг хөгжиж буй оронд хамгийн багадаа 2 жил, цаашилбал 4-5 жил бүтэн цагаар мэргэжлийн түвшинд ажилласан байх
- Баклаврын зэрэг эзэмшсэн байх
- Эрүүл байх
- Ааш араншин сайтай байх
- Хөгжингүй орны иргэн эсвэл байнгын оршин суугч байж болохгүй
- Хөгжингүй оронд нэг жилээс дээш хугацаанд амьдарч байгаа байж болохгүй
- Дэлхийн Банк Группын салбар байгууллагуудын Гүйцэтгэх Захирал, түүний орон тооны ажилтан, зөвлөх, эсвэл дээр дурдсан хүмүүсийн аль нэгнийх нь хамаатан садан байж болохгүй
Сургалтын хөтөлбөр:
· Дээрх нөхцөлийг хангасан нэр дэвшигчид мастерын зэрэгт суралцахаар хөгжилтэй холбоотой аль нэг мэргэжлийн хөтөлбөрийг санал болгох ёстой. Үүнд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн менежмент, болон бусад хөгжилтэй холбоотой мэргэжлүүд багтана.
· Санал болгосон хөтөлбөр нь тухайн оны хичээлийн жил эхэлж хамгийн ихдээ хоёр жил үргэлжлэх ёстой. JJ/WBGSP нь мастерын зэрэгт одоо суралцаж байгаа оюутнуудыг дэмжихгүй.Энэ хөтөлбөр нь MBA, MD, M.Phil, Ph.D зэргээр суралцах гэж буй оюутнуудын дэмжихгүй болно. Мөн энэ хөтөлбөр нь хууль эрх зүйн мэргэжлээр суралцах оюутнуудыг дэмжихгүй. Үүнд J.D, L.L.M, S.J.D зэрэг багтана. L.L.M. зэрэгт суралцах оюутнуудыг дэмжих онцгой тохиолдол нь хүний эрх, байгаль орчин, зөв засаглалаар LLM зэрэгт суралцах оюутнууд юм.
·Хүсэлт гаргагч оюутнууд нь хамгийн багадаа хөгжилтэй холбоотой сургуулийн мастерийн хөтөлбөр болзолгүйгээр тэнцсэн байх ёстой. Нэр дэвшигч оюутнуудыг дараах сургуулиудад хүсэлт гаргахыг санал болгодог.
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Японы Засгийн Газар нь дангаараа дараах долоон төрлийн тэтгэлэг олгодог:
Судлаач оюутны, багшийн сургалтын оюутны, баклаврын зэрэгт суралцах оюутны, Япон судалын оюутны, технологийн коллежийн оюутны, тусгай сургалтын оюутны ба Залуу Удирдагчдын Хөтөлбөрийн оюутны гэсэн 7 төрөл бий.
Тэтгэлэг тус бүр дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:
1)Судлаач оюутан
Баклаврын зэрэгтэй, 35 наснаас доош байх ёстой. Эсвэл 16 жил сурсан байх ёстой.
2)Багшийн сургалтын оюутан
Баклаврын зэрэгтэй эсвэл багш бэлтгэх сургууль төгссөн, 35 наснаас доош байх ёстой. Өөрийн эх орондоо хамгийн багадаа таван жил, бага дунд сургууль эсвэл багшийн коллежид тасралтгүй багшилсан байх ёстой. Тэтгэлэгт хандах үед багшилж байгаа их сургууль, коллежийн багш нар үүнд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
3)Баклаврын зэрэгт суралцах оюутнууд
Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.
4)Япон судлалын оюутнууд
Тэтгэлэгт хандах үед 18-30 насны хооронд байх ёстой. Япон хэл, Япон судлалаар мэргэшсэн, Япон улсад байдаг баклаврын зэрэгт суралцаж буй оюутан байх бөгөөд Япон дахь сургалтаа дуусаад үргэлжлүүлэн тухайн сургуульдаа сурах ёстой.
5)Технологийн коллежийн оюутнууд
Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, 11 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.
6)Тусгай сургалтын коллежийн оюутнууд
Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, Японы ахлах сургуультай дүйцэх 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.
7)Залуу Удирдагчдын Хөтөлбөрийн оюутнууд
Өөрийн эх орондоо ирээдүйд удирдагч болох чадвартай, Ази болон бусад Залуу Удирдагч Хөтөлбөрийн гишүүн орнуудын аль нэгний иргэн, залуу төрийн албан хаагч байх ёстой. Баклаврын зэрэгтэй, төрийн алба, бусад байгууллагуудад 3-5 жил ажилласан байх ёстой. Энэ тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг санал болгож буй байгууллагуудын саналын дагуу авч үзнэ. (Энэ тэтгэлэг нь дотроо 5 төрлийн ангилалтай)
Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг хэрхэн сонгодог вэ?
Японы засгийн газар тэтгэлгүүд дараах гурван төрлийн аргаар тэтгэлэг олгох хүмүүсээ сонгон шалгаруулдаг
i) Элчин сайдын яамны санал- гадаадад байгаа хүмүүс
ii)Их сургуулийн санал – гадаадад байгаа хүмүүс
iii)Дотоод сонгон шалгаруулалт – Японд байгаа хүмүүс
Бидэнд ихэвчлэн хамаардаг нь элчин сайдын яамны сонголт учраас түүний талаар доор дэлгэрүүлж хөрвүүлье:
Ийм төрлийн тэтгэлгүүдийг тухайн улс дахь өөрөөр хэлбэл Монгол дахь Японы элчин сайдын яам сонгон шалгаруулалт явуулж, хүмүүсийг сонгодог. Улс улсын сонгон шалгаруулах цаг хугацаа, арга хэлбэр өөр учир Монгол дахь Японы элчин сайдын яамны цахим хуудас руу доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл байнга авч байх хэрэгтэй.
За дээрх тэтгэлгүүдээс гадна олон хүмүүсийн сонирхдог мастерын тэтгэлгийг бас Японы засгийн газар олгодог байгаа.Энэ тэтгэлгээр суралцахыг хүссэн оюутнууд Япон дахь их дээд сургуулиудад суралцана гэсэн үг.
Суралцах мэргэжил:
Тэтгэлэгт хандсан хүмүүсийн суралцах чиглэл нь Японы их дээд сургуулиудад сурч, судалж болох мэргэжил байх ёстой. Үүнд нэг анхаарах зүйл гэвэл анагаах ухаан, нүүр ам судлал, эрүүл ахуйгаар суралцах оюутнууд Японы хуулийн дагуу Эрүүл Мэнд, Хөдөлмөрийн Яамнаас нь хууль ёсны зөвшөөрөл авахаас нааш дадлага хэлбэрээр мэс засал хийж, анагаах үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
Тэтгэлгийн хэмжээ:
Одоогийн байдлаар 160 орны 83000 оюутнууд Японы Засгийн Газрын тэтгэлэг буюу Монбукагакушогоор суралцаад байгаа билээ. Манайхан үүнийг товчоор Монбушо гэж дууддаг.Тэтгэлэгт Япон улстай дипломат харилцаатай бүх орны иргэд хамрагдах боломжтой.
Тэтгэлгийн хангамж:
1)Амжиргааны мөнгө
2011 оны төсвийн байдлаар оюутан бүр сарын 143,000 ен (судлаач оюутан), 144,000 ен (мэргэжлийн сургууль, мастерт сурах оюутан) 145,000 (докторт сурах оюутан)олгох бөгөөд тусгай бүс нутагт сурч, судалгаа хийж байгаа оюутнуудад сарын 2000-3000 ен нэмэлт олгох боломжтой. Энэ хэмжээ тухайн жил бүрийн төсвөөс хамааран өөрчлөгдөнө. Удаан хугацаагаар сургуулиасаа чөлөө авсан оюутнуудын тэтгэлгийг олгохгүй.
2)Замын зардал
Япон руу очих замын зардал: Тэтгэлэгт хамрагдсан оюутан бүрт өөрийнх нь байгаа газраас Нарита Олон Улсын Нисэх Онгоцны Буудал хүртэлх замын зардлыг олгоно. Үүнээс бусад дотоодод явагдаж байгаа зардлыг даахгүй. Өөрийн эх орноос өөр газраас Япон руу нисэх зардлыг мөн даахгүй. Япон руу их сургуульд тэнцсэн бичигээ гардан авах тохиолдолд замын зардал даахгүй.
Японоос буцах замын зардал: Сүүлчийн сарын стипендээ авсан оюутан өөрөө хүсэлт гаргасны дагуу Нарита Олон Улсын Нисэх Онгоцны Буудлаас эх орон луу нь буцаах замын зардлыг гаргаж өгнө.
Дээрх зардалд амь насны даатгал хамрагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
3)Сургуультай холбоотой төлбөр
Сургуулийн элсэлттэй холбоотой гарсан төлбөр, сургалтын төлбөр, элсэлтийн шалгалтын төлбөрүүдийг Японы засгийн газар даана.
Тавигдах шаардлага:
1) Японы Засгийн Газартай дипломат харилцаатай орны иргэн байх ёстой. Японы иргэншилтэй хүнийг тооцохгүй. Хүсэлт гаргагчийг өөрийнх нь улс дахь Японы ЭСЯ дээр сонгон шалгаруулна.
2) Хүсэлт гаргагч нь 1978 оны 4 сарын 2 ноос хойш төрсөн байх ёстой.
3) Японы их дээд сургууль төгссөн эсвэл Японы их дээд сургуулийн хөтөлбөртэй дүйцэх хэмээжээний боловсролтой байх ёстой. Дараах нөхцөлүүдийг хангаж чадвал Японы их дээд сургуулиудтай дүйцэнэ гэж ойлгож болно:
– Гадаад оронд 16 жилийн хөтөлбөртэй сургууль төгссөн эсвэл төгсөнө.
– 22 нас хүрсэн эсвэл хүрэх бөгөөд их сургуульд тэнцэх шалгалтыг өгсөн бөгөөд баклаврын зэрэгт тэнцэхүйц боловсролтой гэдгийг мастерын сургуулиар батлуулсан байх
Жич: Ерөнхийдөө Японы мастерийн сургуульд тэнцэх хэмжээний боловсролтой, тийм хэмжээний шаардлага хангасан оюутан байх ёстой.
4) Оюутан өмнөх их дээд сургуульдаа сурч байсан чиглэлийн дагуу мэргэжлийн хөтөлбөр сонгох ёстой. Оюутан өөрийн хүссэн сургуульдаа сурч, судалдаа хийж болохоор мэргэжил сонгох ёстой.
5) Оюутан Японд ирсний дараа Япон хэлийг сурч, Япон улсын түүний түүх соёлынталаар суралцах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Мөн Японд улсад суралцахын хажуугаар дасан зохицоод өөрийгөө аваад явчих чадвартай байх ёстой.
6) Оюутан бие бялдар болоод сэтгэлзүйн хувьд эрүүл байх ёстой.
7) Оюутан заасан хугацаанд Японд очиж чадах ёстой. Заасан хугацаанд аялаагүй тохиолдолд замын зардлыг олгохгүй.
ГЕРМАН УЛСЫН DAAD БАЙГУУЛЛАГЫН ТЭТГЭЛЭГ
DAAD гэдэг нь Deutscher Akademischer Austausch Dienst буюу Монгол хэлнээГерманы Эрдмийн Солилцооны Албагэж хөрвүүлдэг болтой. Үүнээс цааш DAAD нэрээр нь явъя.
DAAD нь Монголд өөрийн суурин төлөөлөгчийн газартай учир бусад тэтгэлгүүдийг бодвол мэдээлэл авахад дөхөм, зөвлөгөө өгөөд суудаг хүн ч бий. Нэмэлт мэдээлэл авахын тулд монголд доорх гурван газар хандаж болно.
Монгол Улс дахь Герман Улсын Элчин Сайдын Яам
Шуудангийн хайрцаг 708
15160 Улаанбаатар
имейл:Залуу Эрдэмтэн судлаачид болон Шинжлэх Ухаан судлаачдад зориулсан судалгааны тэтгэлэг.
·Жил бүрийн 9 дүгээр сарын 30 анкет авах эцсийн хугацаа. Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 11 сард Улаанбаатар хотод дараагийн шат буюу ярилцлаганд дуудна.
·Судалгааны тэтгэлэг авахын тулд Герман хэлний ерөнхий мэдлэгтэй гэдгээ баталж чадах ёстой.
·Анкет өгөх үед сүүлийн дипломоо авснаас хойш 6 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх ёстой.
Докторын зэрэгт суралцах оюутнуудын хувьд 3 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх.
·Анкет өгөх үед оюутнууд онц сайн дүнтэй мастерын зэрэгтэй гэдгээ баталж чадах ёстой.
·Замын зардлыг DAAD төлнө.
·Герман хэлний өндөр мэдлэг (TestDaF 4×4) эсвэл англи хэлний өндөр мэдлэг (IELTS 5.5 оноо эсвэл TOEFL iBT 80 эсвэл TEM 8 оноо) шаардлагатай.