АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү, 11 настай Бэррон чөлөөт хувцастай олон нийтийн өмнө гарч ирлээ гэж цахим сүлжээнд шүүмжлэлд өртжээ.
Бэррон хүү цагаан шаргал шорттой, аварга загасны зурагтай, улаан футболк өмссөн байв. Шүүмжлэлийн дараа тэргүүн хатагтай Мелания Трамп хүүгээ өмөөөрч Бэрронд энгийн хүүхэд байх эрхийг нь олгох нь зүйтэй гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна.
АНУ-ын тэргүүн хатагтай хүүгээ өмөөрч уржигдар олон нийтийн өмнө гарч ирэхдээ чөлөөт хувцас өмсжээ. Тэрбээр ягаан жинсэн өмд, ягаан өнгийн судалтай сорчикон цамцтай байв.