Кени улс гялгар уут үйлвэрлэх, хэрэглэхийг хориглолоо

 Кени улс гялгар уут үйлдвэрлэх, хэрэглэхийг  хориглолоо. Кени улсын Засгийн газраас байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд ийм арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ.

Тус хоригийг зөрчсөн хүнд 38 мянган орчим ам долларын торгууль эсвэл дөрвөн жил хорих ял оноох гэнэ.

Үүний улмаас гялгар уут үйлдвэрлэгч 80 мянган хүн ажилгүй болж байгаа аж.

 Гялгар уут импортлогч  хоёр компани тус хоригийг эсэргүүцэж дээд шүүхэд давж заалдсан байна.  Гэвч дээд шүүх  гомдол гаргасан хоёр компанины заргыг хүлээж авалгүй “Байгаль орчин арилжааны ашиг сонирхлоос илүү чухал ” гэж мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …