ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болно

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд маргааш болно. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явуулах юм байна.

 Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт  есдүгээр  сарын 4-ний Даваа гарагт болно гэж салбарын яамнаас мэдээллээ. Энэ жил 252 хүүхэд цэцэрлэгт, ЕБС-д 575,879 суралцагч суралцах юм байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана.Үүний 877 нь төрийнх бөгөөд 209,568 хүүхэд, харин төрийн бус өмчийн 545 цэцэрлэгт 33,864 хүүхэд явах аж. Цэцэрлэгт хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9,321-ээр нэмэгджээ.

ЕБС-ийн хувьд нийт 798 төрийн болон төрийн бус өмчийн сургууль ажиллана. Үүний 654 нь төрийнх 538,846 хүүхэд, төрийн бус өмчийн 144 сургуульд 37,033 хүүхэд суралцана. ЕБС-д суралцах хүүхдийн тоо өмнөх оныхоос 23,926-аар нэмэгдсэн байна. Харин нэг дүгээр ангид 73,545 хүүхэд элсэн суралцана. 1-р ангийн элсэгчид өнгөрсөн оныхоос 11,300 -аар нэмэгджээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …