Энэ жил сурагчдын дүрэмт хувцасыг монгол ноос, ноолуурын хольцтой БНСУ-аас оруулж ирсэн маш сайн чанарын материалаар хийж байгаа тиймээс үнэтэй байгаа хэмээн тайлбарлаж байсан билээ. Тэгвэл эл хамгийн сайн чанарлаг 3 жилийн батлагаа өгнө гээд байсан дүрэмт хувцас нь галд тэсвэргүй, шатамхай бөгөөд шатахдаа гялгар уут мэт хайлж шатдаг болох нь нотлогдоод байна. Хэрэв ямар нэгэн муу юм тохиож гал гарлаа гэж бодоход сурагчдын арьсанд шууд наалдаж, түлэх аюултай аж.
Үнээ дагаад чанар байх ёстой гэтэл ямар нэгэн аюул эрсдлийг тооцож үзэлгүй ийм материалаар дүрэмт хувцас хийн хүүхдүүдийг заавал ав гэж шахаж байгаа нь харамсалтай юм. Мөн дүрэмт хувцасны эл шахаа нь эргээд “үндсэн хуулинд заасан сурч боловсрох эрхийг хааж байна.”