Леонардо Ди Каприо Жокерын дүр бүтээнэ

Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо  Жокерын тухай өгүүлэх бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээхээр болжээ.  Тэрээр хамгийн сүүлд Оскарын шагнал хүртсэнээс хойш амралтын байдалтай амьдарч, дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөж явсан ч саяхнаас шинэ уран бүтээлдээ шамдан оржээ. Тухайлбал  Warner Bros кино компани DC Comics-ийн гол хорон санаатнуудын нэг болох Жокерын тухай бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөсөн байна. Киноны ерөнхий продюсероор Мартин Скорсезег сонгож, найруулагчаар Тодд Филлипсийг ажиллуулахаар болжээ. Найруулагч Мартин Скорсезе Леонардо Ди Каприотой  хамтарч ажилласан туршлагатай тул Warner Bros кино компани түүнийг кинондоо тоглуулахаар болсон юм.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …