Дональд Трамп хувиасаа нэг сая доллар хандивлана

АНУ-ын Техас мужид өнгөрсөн долоо хоногт нүүрлэсэн Харви хар салхины улмаас 44 хүн амиа алджээ. Мөн 100 мянга гаруй хүн орон гэргүй болсон байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс гамшигт хохирсон иргэдэд туслахыг уриалжээ. Энэ үйл явдалд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Харви хар салхины хохирлыг барагдуулахад хувиасаа нэг сая ам доллар хандивлахаа мэдэгдсэн байна. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буяны үйлсэд нэлээд хэмжээний хандив өргөнө хэмээн амлаж байжээ.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …