Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Батлан хамгаалахын сайдаар Нирмала Ситараманыг томилжээ. Тэрбээр Энэтхэгийн батлан хамгаалах яамыг удирдах анхны эмэгтэй хүн болж байна. Энэтхэгийн Засгийн газарт түүнээс гадна таван эмэгтэй сайд багтдаг аж.
Энэтхэг нь Хятад болон Пакистан улстай хилийн маргаантай байгаа. Хилийн маргааны улмаас хоёр улсын цэргийн хооронд мөргөлдөөн гарах шахсаныг харилцан зөвшилцсөнөөр зогсоосон билээ.
Үүний зэрэгцээ өнгөрсөн наймдугаар сард 10 хүн амь үрэгдсэн галт тэрэгний осолд хариуцлага хүлээн төмөр замын сайд огцрох өргөдлөө өгснийг Нарендра Моди хүлээн авчээ. Нарендра Моди 2014 онд Энэтхэгийн ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш анх удаа их халаа сэлгээ хийж, есөн сайдыг сэлгэсэн байна.