<>Elie Saab Spring/Summer 2013 show as part of Paris Fashion Week at Espace Ephemere Tuileries on October 3, 2012 in Paris, France.

Францад хэт туранхай загвар өмсөгчдөд зориулсан хууль баталжээ

Францын загварын томоохон компаниуд хэт туранхай загвар өмсөгчдийг зар сурталчилгаандаа авч ажиллуулахаас татгалзах тухай шийдвэр гаргажээ.

Энэ нь залуучуудад хэт тураал буюу анорекси – хоолны дуршил буурах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал загвар өмсөгчдийн эрүүл мэндийг хамгаалж, тухайн хүний өндрийг биеийн жингийн индекстэй тааруулсан байхыг шаардаж байгаа аж.

Хэрэв хэт туранхай моделийг ажилд авбал ажил олгогчийг 76 мянган еврогоор торгож 6 сар хүртэлх шоронд хорих эрхтэй болжээ.  Судалгаагаар Францад ойролцоогоор 600 мянган залуу хоол боловсруулах замын өвчлөлтэй, тэдний 40 мянга нь хоолны дуршил буурах өвчинтэй гэсэн судалгаа гарчээ.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …