1919 он Дундад иргэн улсын нууц явуулгаар Хичээнгүй сайд хэмээх дотор гаралтан Балингийн Цэрэндорж, Шанзав хэмээх шуналтан Гончигжалцангийн Бадамдорж нар хуйвалдан, хувийн өчүүхэн хөрөнгө зойрондоо санаа тавьсан шинэхэн лам ноёдыг өөртөө татан Монголын тусгаар тогтносон байдлыг алдагдуулахад туслалцаа үзүүлэн сүүлд хэдэн лан мөнгөөр шагнуулж байжээ. Шинэхэн гэдгийн учир нь 1911 онд Манжийн колончлолын эсрэг эрслэн боссон ард түмнийг манлайлан оролцож манжийн ноёрхолыг унагалцсан эх оронч Монголын язгууртнуудаас олон хүн 1919 он гэхэд зүй бусаар амь насаа алдацгаасан байлаа. Хамгийн сүүлд 1919 оны 4 сард Сайн ноён хан Намнансүрэн хорлогдов.
1919 оны 11 сард түүхэндээ Монгол анх удаа Хятадад эзлэгдэв. Монголчуудын хүсэлтээр гэх нэрийн дор Жижиг хэмээх хочит генерал Сю Шү Жанд цэрэг өгөн Монгол руу илгээлээ.
Дундад иргэн улс бүр 1917 оноос л Хүрээнд орших Даашин хүү болон бусад худалдааны пүүсүүдэд ажиллах ажилчин нэрээр цэрэг зэвсэг сэм оруулж байлаа. 1919 он гэхэд Хүрээнд бараг 20 мянган цэрэг оруулчихсан байсан юм.
Сю Шү Жан зэр зэвсэг сайтай 4000 мянган цэрэгтэй хамт орж ирсэн байдаг. Да хүрээнд 1919 оны 11-р сар гэхэд Дундад иргэн улсын 30000 орчим цэрэг байв. Ингээд Монголын тусгаар тогтнолыг устгаснаа зарлан Монголын ихэс дээдэс Хүрээний ард олны өмнө Богд хааныг Хятадын ерөнхийлөгчийн хөргийн өмнө мөргүүлж баахан дөвчигнөн сүржигнэв. Тэгээд Чин Игийн 64 зүйлт гэрээг 8 зүйлтэй болгон өөрчлөн “Баруун хойт хязгаарыг бадруулагч” нэртэй яам байгуулсан байна. Энэ нь Монголчуудыг зүгээр л хятадчилах төлөвлөгөөг хэрэгжүүлэх байлаа. Гэвч энэ үйл явдал ард олны дургүйцлийг хөдөлгөн Монголын бүхий л давхарга нам, бүлгэм байгуулан тэмцэлд бэлдэх шалтгаан болсон байна.
Тэр цагт одооч хэрэглэж буй эрх мэдэлтнүүдийг худалдаж авах гэдэг аргыг хэрэглэж, язгууртнуудыг өрөнд оруулах, архидан согтуурах, хүүхэнтэй зугаацах зэрэг бусармаг явдлууд өргөн дэлгэрсэн байв. Хүрээнд Хятад банкнууд, эмсийн хүрээлэнгүүд байгуулагдаж, Сүй Шү Жан өдөр болгон найр наадам зохиож, Баруун дамнуурчны урд талд (одоогоор бөмбөгөр дэлгүүрийн хавьд) Давхар барилга бариулан урд газраас олон тооны бүсгүйчүүд авч ирж, Монголын шинэ залуу ноёд, аги, тайж нарыг цэнгүүлж, наргиулж, дотор газрын элдэв архи, хар тамхинд автуулан өр зээлэнд унаган, худалдан авч байлаа.
1920 оны хавар Дотоод яамны үүдэнд том тайз, асар бариулан ноёд лам нарыг хэдэн өдрөөр цэнгүүлдэг болсон гэдэг. Үүнийг түүхэнд “Дархан ван Пунцагцэрэн, Баргын ван Пунцагравдан нар тэргүүтэй ноёдууд олон өдөрөөр эмстэй нөхцөн улсын яам хурцлын хүрээлэн болжээ” гэж тэмдэглэсэн байдаг байна.
Гэхдээ Монгол түмэн эрслэн босож тусгаар тогтнолоо эргүүлэн олж авч чадсан. Гэвч бид Тагна Тува, Буриад Монгол, Өмнөд Монгол, Дээд Монгол, Ойрд баруун Монголоо алдсан юм.
Зуун жилийн дараах ганц жишээ: Төрийн албан хаагчдыг шат шатны эрх мэдэлтнүүдийг хэрхэн худалдаж авдаг бол?
-2004 оны намар Монгол улсын хилээр хятад улсын иргэн Ван Шао Лин гэгч 23 килограмм алт хууль бусаар гаргахыг завдан үйлдэл баригдсанаас үүдэн Ван овогтын Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тан-Луу” компанийг шалгах болсон билээ. Ресторан, зочид буудал гэсэн гэрлэн чимэглэлтэй гоёмсог хаягны цаана нууцаар алт угааж, их хэмжээний зэр зэвсэг, химийн хортой бодис оруулж ирсэн байв. “Тан Луу” манай улс төрийн хvрээнийхэнтэй ойртож амжсан байлаа.
Тэд манайхныг улс төрийн хүрээнийхнийг урьж, дайлж цайлахдаа мөнгө гамгүй цацдаг байв. Харин үнэгүй юм гэж байдаггүй. Тийм дайллага болгоныг нууц камераар бичиж, баримтжуулсан байж. Энэ бол зүгээр нэг компани үйл ажиллагаа биш. Тэнд манайхан хөлдөө хөгөө чирэхийг ч естой нэг үзүүлсэн байна. Манай улс төрийн гол гол том намуудын аль алиных нь лидерvvдийн алингаа алдаж байгаа дvрс бичлэг бүхий 50 хуурцаг байсан гээд та бод л доо.
Тэдгээр нууц бичлэгүүд тагнуулын төв газрын архивт очив. Тавин хуурцагт юу эс бичигдсэн гэж бодно. Нэг намын нөлөө бvхий лидер Солонгосын нэг нөхрөөс их хэмжээний мөнгө авч байгаа нь бичигдэх бол юу ч биш. Нэг хуурцагт бас нэг намын том дарга насанд хүрээгүй охинтой согтуурхан цэнгэж ор хөнжилдөө орж байгаа нь ч бичигдсэн байх байх жишээтэй.
Тэр битгий хэл цагдаагийн нэгэн хурандаагийн эхнэр Эрээний “Канг До” зочид буудалд шал согтуу шалдан нvцгэн хэвтэж байгаа зураг хvртэл байсан гэж байгаа. Тан-луу, Канг-До хамтран ажилдаг байж. Эрээний их цэнгэлийн газар биеэ үнэлэлт, архидалтын үүр болсон “Канг До”-д хөл тавиагvй нэг ч томоохон цагдаагийн дарга байхгvй гээд хэлчихэд хилсдэхээргvй. Тэнд бас хэдэн хуурцаг бичлэг байдгийг бид мэдэхгүй. Хичнээн улс төрчид төрийн албанд ажиллагсад ямар гээч юм хийгээд барьцаалагдан бантахдаа улсынхаа эсрэг юу хийснийг ч бид мэдэхгүй.
Гэхдээ олонд ил болсон цөөхөн жишээг энд дурьдмаар байна.
Жишээ 1: Хэдийгээр тагнуулынхан “Тан Лу”-гийнхнаас алт, буу зэвсэг илрvvлэх vед Ши Гуан, О Лин гэх нөхдийг баривчилсан гэх боловч Ши Гуан нь Улаанбаатарын гудамжаар сул чөлөөтэй явж байсан гэдэг.
Жишээ 2: “Тан Лу”-гийн салбар нь Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэр нэрийн дор нууцаар алт угааж байсан нь илэрсэн. “Тан Лу”-гийн хятад ажилчид бүлэглэн нэгэн монгол залууг зодож гэмтээсэн байна. Хөөрхий залуу “хятадууд намайг эодчихлоо’ гээд Налайхын цагдаагийн хэлтэс дээр очиход нь нэгэн хужаа нь “Монголын хууль надад үйлчилдэггүй юм” гэж томорч байсан гэдэг. Түүгээр ч зогсохгvй Улаанбаатар руу ганц утасдаад л жийптэй хоёр хурандааг газар дээр нь дуудаж ирүүлж байсан гээд бод доо. Ингээд л нөгөө муу залуугийн хохь болоод үлдсэн дээ. Тэр хотоос ирсэн хурандаанууд хэдэн шөнийн хятад хүүхэнтэй цэнгэж байгаа дүрс бичлэгээр Монгол залууг хохироосон бол.
Гэхдээ эдний хэдэн жил хоригдох нь миний ярьж байгаа сэдвээс тэс өөр асуудал юм.