УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Эх оронч” Засгийн газрыг 10 хоногийн дотор томилохыг онцгойлон анхааруулъя

 Өчигдөр болсон Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар  Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа  хахир өвөл дөхөж байгаа ийм эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна.

Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл төдийлэн  харагдаагүй учраас огцруулах тал дээр саналтай байгаа. Энэ Засгийн газар байсан байгаагүй ямар ч нэмэргүй байна.  Уг нь бол өнөөдөр багш нарын цалин нэмэх асуудлаар ээлжит бус хуралдаан зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч буй маш олон асуудал байна.

Төрийн албан хаагчийн хуулийг оруулж ирж  хэлэлцүүлээч.Тэгсэн мөртлөө хэдэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ буг шиг болгочихлоо одоо. Засгийн газар чадамжгүй байсан. Юу ч хийгээгүй гэдгийг шууд хэлье. Би дараагийн томилгоог маш сайн ажиглана, анхаарна.Эх оронч залуучуудаа гаргаж ирэх гэж шахна.

Дараагийн томилгоонд та бүхний энэ намын хэрүүл чинь намаа биш, Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаж ирээрэй.  Харин Монголоо биш  хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү.  Жавхлан хэдий ганцаараа боловч түмэн олонтойгоо хамт хянана шүү. Хэрвээ оффшор данстай, зөвхөн хувь ашиг, ах дүү төрөл саднаа боддог хүнийг томилвол би энэ ордноос чинь гарахгүй хашгирна шүү. 10 хоногийн дотор томилгоогоо хийгээрэй, та нар.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …