Узбекистанд төрийн айлчлал хийж байгаа Хятад ерөнхийлөгч Ши Жиньпин Ислам Каримовийн хамт тус орны нийслэл Ташкент болон 2-р том хот Самарчандийн түүх соёлын дурсгалт газруудтай танилцаж, эртний торгоны зам дагуух олон үндэстний соёлын солилцооны ул мөрийг хайж, Хятад болон төв Азийн орнуудын хүмүүнлэгийн солилцооны талаар зөвшилцсөн байна.
Ши Жиньпин ерөнхийлөгч болон Ислам Каримов нар Каримовийн овог угсааны түүхийн музейтэй танилцаж, 10-ны үдээс өмнө, Самарчанд хотод хүрч Мирза Улух Бечийн одон орны оргилтой танилцжээ.
Тэндээс явах үед, Ислам Каримов ерөнхийлөгч Ши Жиньпинд талархал илэрхийлж хэлэхдээ, “таны айлчлал Хятадын ард түмэн Узбекистаны соёл боловсролыг хүндэтгэж, найрсаар харьцдагийг гүйцэд харууллаа” гэжээ. Харин Ши Жиньпин хэлэхдээ, “бид хамтаар чармайж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, торгоны замын соёл хөгжлийн шинэ хуудсыг хамтаар сөхье” гэсэн байна.