“Зангараг” дутагдсан Монголын төр. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ингэж хэлэхэд хүргэж байна гэчихвэл дургүйцэх хүн цөөн байх болов уу. Буруушаах хүн байхыг ч үгүйсэхгүй. Аливаа зүйлийг хоёр талтай харж, нийгэм хуваагддаг нь тодорхой. Өнөөдөр зарим нэг бизнесмэн нам дагаж, улс төрөөр дамжин төрд орвол ашигтай гэж үздэг болсон зүйл ажиглагдах болсон. УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой ихтэй байдаг нь нууц биш. Угтаа бол УИХ-ын гишүүн хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй сонгогдсон хүн. Гэтэл өнөөдөр Засгийн газрын оруулж ирсэн зөв ч бай, буруу ч асуудлыг л кноп дарж дэмждэг хүмүүс болжээ. Тэд өөрсдийн эрх ашгийн төлөө, өөрт унах ашиг хонжоог нэн тэргүүнд харж төрийн “зангараг” гэдэг зүйлийг үгүй болгож байна. Товчхондоо улс төрийн хууль тогтоомж, дэг жаяг, дүрэм журмын уландаа гишгэж наймаа ярьж, найзан дундаа орж байна. Энэ нь төрийн залгамж халаа, хууль тогтоомж, дүрэм журмыг үйл хайрхан төрийн ажлыг цалгардуулна.

Өнөөдөр зарим нэг бизнесмэн нам дагаж, улс төрөөр дамжин төрд орвол ашигтай гэж үздэг болсон зүйл ажиглагдах болсон. УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой ихтэй байдаг нь нууц биш. Угтаа бол УИХ-ын гишүүн хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй сонгогдсон хүн.

МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан цагаас энэ байдал улам гаарч төр цөөхөн хэдэн хүний найрааны талбар болсоор л. Эцэст нь УИХ бодлого гаргаж, түүнийгээ гүйцэтгэх засаглалаараа хийлгэдэг байгууллага биш цөөхөн хэдэн хүний ашиг олох “хэрэгсэл”  болж хувирч байна. Хатуухан хэлэхэд “Шүдгүй арслан” мэт. Төр хөл, толгойн мэдэгдэгдэхгүй мөнгөний машин болгож байна. Төрийн албыг наймаалцсан 60 тэрбум, сайд нартаа авч өгсөн 807,8 тэрбумын концессын гэрээ зэргээ эсэргүүцэж энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Улмаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл өнөөдрөөс яг 7 хоногийн дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорно. Шинэ Ерөнхий сайд ямар хүн байх вэ. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд ч энэ талаарч санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулгад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж нарыг олон нийт илүү дэмжсэн байна. Ингэхдээ Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд нэлээд давуу санал авсан нь судалгааны дүнгээс харагдав. Энэ хоёр хүн монголын төрд байх ёстой юу гэвэл. Байх ёстой.

Энэхүү санал асуулгад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж нарыг олон нийт илүү дэмжсэн байна. Ингэхдээ Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд нэлээд давуу санал авсан нь судалгааны дүнгээс харагдав. Энэ хоёр хүн монголын төрд байх ёстой юу гэвэл. Байх ёстой.

УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдоржийн хувьд: Энэ хүн монголын төрд “дархлагдсан” түшээ. Улс төрийн тогоонд 20 гаруй жил “чанагдаж” “хатуу самар” гэх овог шиг хочыг тэр авсан. Тэр өнгөрсөн бүхий л цаг хугацаад үнэтэй цэнэтэй нэгэн байсан гэхэд буруудахгүй. Учир нь УИХ-ын даргын албан тушаал хашиж, 20 гаруй жилийн хугацаанд 6 удаа УИХ-д сонгогдон ажилласан. Тэрбээр саймширч ярихаас илүү ширийн үг шидэлж асуудлыг тэгнээ дундуур шууд хэлчихдэг нэгэн. Тиймдээ ч түүний өмнөөс зарим УИХ-ын гишүүд үг дугарч чаддаггүй. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий зантай энэ улстөрч монголын төрд байж бурууд шүүмжлэлтэй хандах нь цаг хугацааны л асуудал болоод байна.

Энэ хоёр хүний “хоршил” монголын улс төрийн сул дорой байдал, намын шинэчлэлийн эх үндэс болохгүй гэж үү. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, Ц.Нямдорж УИХ-ын дарга болбол төрийн толгойд гарсан авлигалчдыг эсрэг зогсож нам дарж чадах “том зангараг” болох бус уу.

Харин Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд: 22-хон насандаа улс төрд орж өнөөдрийг хүрсэн. Хүнийхээ хувьд залуу насаа МАН-д зориулсан түүний хувьд онож, алдсан зүйл олон бий. Гэхдээ алдсанаасаа илүү оносон нь олон. Түүний үр шимийг өнөөдөр МАН төдийгүй гишүүд ч нэлээд хүртсэн. Мөн У.Хүрэлсүх Монголын төрд хэн болохоо харуулсан, байх ёстой хүн гэдгээ мэдрүүлж ирсэн. Тэр өнөөдөр ч харуулж чадсан хүн.

Энэ хоёр хүний улстөрийн тухай үзэл бодол, ултөрчийн байр суурь хоёр өөр замаар явж нэг цэгт огтолцохтой адил. Учир нь хоёулаа улстөрийн шийдэмгий зоригтой алхам хийж, шийдвэр гаргаж чадах эрхэм зан чанартай. Тийм ч “зангарагтай” хүмүүс. Энэ хоёр хүний “хоршил” монголын улс төрийн сул дорой байдал, намын шинэчлэлийн эх үндэс болохгүй гэж үү. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, Ц.Нямдорж УИХ-ын дарга болбол төрийн толгойд гарсан авлигалчдыг эсрэг зогсож нам дарж чадах “том зангараг” болох бус уу. Ингэж байж МАН шинэчлэгдэх нэг том алхам болох биз. Мөн монголын төрд “үүрлэсэн” авлигалчидтай тэмцэхэд энэ зэргийн “том зангараг” үгүйлэгдэх нь тодорхой.

Д.Болор

Эх сурвалж: Chuhal.mn