Х.Амгаланбаатар:Засгийн Газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Засгийн газарт Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Монголын Үйлдвэрчний Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:”Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх биелэлтийг шаардаж, гишүүн байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрт үндэслэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ албан ёсоор зарлаж байна.

Засгийн Газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаа алдаж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байна.

Үүнд:

  • Төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг 2018 оны нэг сарын нэгнээс Улсын төсөв батлагдахаас өмнө хэлэлцэж шийдэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь Олон улсын валютын сантай хамтарч ажиллах гэрээнд энэ үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.
  • Татвар нэмэгдүүлэхгүй байх. Татвар нэмэх шаардлага гарсан тохиолдолд  Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хуралдаж шийдвэрийг урьдчилан гаргана гэсэн тохиролцоог зөрчиж долоон төрлийн татвар нэмэх заалт гаргасан. 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлж Монгол Улсын засгийн газарт зохих журмын дагуу хүргүүлнэ” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …