Дэлхийн хамгийн тарган эмэгтэй нас баржээ

Дэлхийн хамгийн тарган эмэгтэй Иман Ахмед Абдаватти 36 насандаа Арабын Нэгдсэн Эмират улсын эмнэлэгт  өчигдөр  нас баржээ. Иман Ахмед Абдаватти бөөрний дутагдалд орсны улмаас нас барсан байна. 500 кг жинтэй Иман Ахмед Абдаватти   өнгөрсөн дөрөвдүгээр сард  өөх соруулах хагалгаанд орж 250 кг жинтэй болсон юм.

Тэрээр  хүүхэд насандаа тархиндаа цус харваснаас болж нэгэн төрлийн саажилттай болжээ. Бүсгүй анх төрөхдөө таван кг жинтэй төрсөн байдаг. Тэрээр өөрийн жиндээ байнга санаа зовдог хэдий ч өвчний улмаас түүний бие хурдацтай таргалжээ. Эмч нар түүнийг хагалгаанд оруулсны дараа биеийн жингийн индексийн 40 хувийг хортой таргалалт буюу үхэл дагуулах эрсдэлтэй гэдгийг сануулсан байна.


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …