Play Boy-ийн үүсгэн байгуулагч 91 насандаа таалал төгсчээ

play boy Хью Хефнер зурган илэрцүүд

Дэлхийд хамгийн их уншигчтай сэтгүүлийн тоог тэргүүлдэг алдарт эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгсжээ. Тухайлбал Хью Хефнерийн гэр бүлийн гишүүд таалал төгссөн гэх мэдээллийг баталжээ. Тэрбээр 1953 оны 12 дугаар сард Play Boy сэтгүүлийнхээ анхны дугаарыг хэвлэлтэд өгсөн түүхтэй.

play boy Хью Хефнер зурган илэрцүүд

Түүнээс хойш сэтгүүлийн эрхлэгчээр хамгийн удаан ажиллаж байгаа (60 гаруй жил) нэгэн төдийгүй сонингийн хамгийн олон цуглуулгатай гэдгээрээ “Гиннессийн дэлхийн дээд амжилтууд” номонд бүртгэгджээ. Түүний талаарх сонирхолтой баримтууд байдаг. Хью Хефнер чөлөөт цагаараа зураг зурах, нийтлэл бичих дуртай. Тэрбээр унтлагын торгон цамцаараа стиль имижээ бүрдүүлсэн бөгөөд 120 гаруй төрлийн торгон цамцтай ажээ. Мөн түүнчлэн кинонд нугасгүй түүний цуглуулгад 4000 гаруй кино бий. Алдартнуудын нэрээр нэрлэсэн олон амьтан бий. Тэгвэл Hugh Hefner – ийн нэрээр нэрлэсэн туулай байдаг ба энэ нь нэн ховор үүлдрийн (Sylvilagus Palustris Hefneri) туулай юм.

play boy Хью Хефнер зурган илэрцүүд

Хамгийн сүүлд 60 насаар дүү модель Кристал Хефнертэй гэрлэж шуугиан дэгдээсэн билээ. Мөн сэтгүүлийнхээ үйл ажиллагааг бага хүү Куперт шилжүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …