Шинэ засгийн газрын сайд нарын нэрс тодрох цаг хугацаа болоогүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан  Шинэ засгийн газар байгуулагдах өдрүүд ойртож байна. Өнөөдөр УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар  томилуулахаар  У.Хүрэлсүхийн нэрийг хэлэлцэн гишүүдийн  100 саналаар УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барихаар тогтсон байна.

Шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа сайдуудын нэр яригдаж эхлэх хуультай.  УИХ-ын хурлаар Ерөнхий сайдын бүрэн эрхийг батласны дараа тэрбээр  өөрийн кабинетийн сайдуудын нэрийг УИХ-ын чуулганаар оруулж  батлуулдаг журамтай.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошл орчинд  шинэ сайд  нэрийн нэрсийг жагсаасан, салбарт бүрт оноосон,  урьдчилсан таамагласан, горилсон, төлөвлөсөн элдэв янзын  байдалтай  мэдээллүүд ар араасаа гарч байгаа нь  хэсэг бүлэг хүмүүсийн ор үндэслэлгүй явуулга, шинээр байгуулагдах Засгийн газрыг эхнээс нь харлуулах гэсэн, олон нийтэд сөргөөр ойлгуулах гэсэн явуургүй үйл ажиллагаа гэж харж болохоор байна.

Үнэндээ хэн хэн сайд болох эсэх асуудлын эцсийн хариултыг шинээр томилогдох Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө л гаргана. Тиймээс иргэд та бид  сайд нарын нэрсийг жагсаасан элдэв буруу ташаа мэдээлэлд ач холбогдол өгөхгүй байх нь зүйтэй болов уу?

А.Гал


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …