Лас Вегас хотод халдлага болж 50 хүн амиа алдаж, 400 хүн шархаджээ

People run from the Route 91 Harvest country music festival after apparent gun fire was heard on October 1, 2017 in Las Vegas

АНУ-ын Лас Вегас хотын казиногийн ойролцоо өнгөрсөн ням гарагт кантри хөгжмийн наадам болж өнгөрчээ. Энэ үеэр зэвсэгт этгээд олны хэсэг рүү гал нээсэн байна. Халдлага орон нутгийн цагаар 22.30 цагийн орчимд болж 50 хүн амиа алдаж, 400 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг 64 настай Стефан Паддок гэгч үйлдсэн бөгөөд гэмт этгээд Мандалей Бей буудлын 32 давхраас гал нээжээ. Цагдаа нар зочид буудал руу дайран орж зэвсэгт этгээдийг хөнөөхөөр орсон боловч цагдаа нарыг ирэхээс өмнө амиа егүүтгэсэн байжээ. Уг халдлагагыг АНУ-ын түүхэнд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг боллоо гэж шинжээчид дүгнэж байна.

Suspected gunman - undated image

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …