Тайваньд iPhone 8 Plus дэлбэрчээ

 

Тайван улсад өнгөрсөн сарын 30-нд   iPhone 8 Plus дэлбэрсэн тохиолдол бүртгэгджээ.   Тайванийн Тайчун хотын оршин суугч  Ву овогтой  эмэгтэй өнгөрсөн сарын 30-нд  iPhone 8 Plus худалдан авсан аж. iPhone 8 Plus утас хэвийн ажиллаж байсан бөгөөд цэнэглэж байхад гэнэт дэлбэрсэн гэнэ.

Ву овогтой эмэгтэй ярихдаа “Би Apple-ийн үнэнч хэрэглэгч. “ iPhone 4”-өөс эхлээд л энэ компанийн гар утсыг гарсан даруйд нь худалдан авсаар ирсэн” гэжээ.

 iPhone 8 Plus нь АНУ, Австрали, Канад, Хятад, Франц, Герман, Хонконг, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи, бусад орнуудад 9-р сарын 22-ны өдрөөс эхлэн худалдаанд гарсан юм.

 

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …