Энэтхэгт охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ

huchirhiilel-300x284Энэтхэгийн Шинэ Дели хотод  өчигдөр хичээлээ тараад явж байсан дунд сургуулийн сурагчид болох Мукеш Сэнгхи, Винэя Шарма, Акшау Такур болон Раван Гупта  нарыг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Энэ тухай Шинэ Дели дэх цагдаагийн газрын хэвлэлийн албанаас олон нийтэд мэдээлжээ. Энэтхэгт хүчингийн хэрэг байнга гардаг ба эмэгтэйчүүдийн эрх ихээхэн зөрчигддөг улсын нэг юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Шинэ Дели хотод “Хүчирхийллийг таслан зогсоох”-ын төлөө хөдөлгөөнийхөн хүчирхийллийн эсрэг тэмцэж жагссан байна. Энэхүү хүчингийн хэргийг цагдаагийн нийт бүрэлдэхүүн илрүүлхээр ажиллаж байгаач хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байгаа аж.

2013 оны байдлаар Шинэ Делид 180 гаруй удаагийн хүчингийн хэрэг бүртгэгдсэн ч өдий хүртэл уг хэргүүд илрэхгүй байгаа нь хэрэгтнүүдийг өөгшүүлсээр байгаа юм хэмээн “Хүчирхийллийн эсрэг” албаны төлөөлөгч Ихар Имар хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …