“Викториа Секрет” загварын шоу Шанхай хотноо ирэх сард зохиогдоно

victoria secret shanghai зурган илэрцүүд
Дэлхийн хамгийн их үзэгчтэй буюу бүсгүйчүүдийн шимтэн үздэг “Викториа Секрет” шоу энэ жил БНХАУ-ын Шанхай хотод ирэх 11-р сарын 28-ны өдөр бүс нутгийн цагаар оройн 22:00 цагт CBS сувгаар цацагдах болно гэж албан ёсны хуудсандаа нийтэлжээ.
Өнгөрсөн онд тус шоуг 190 орны 3.4 тэрбум хүн үзэж сонирхсон бөгөөд загварын салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогдох шоу юм. Энэ удаад Викториа Секрет брендийн дэлгүүрийг Шанхай хотноо нээж байгаа учир зохион байгуулагдахаар болжээ. Шоунд нэрт загвар өмсөгч Адрина Лима, эгч дүү Хадид тэргүүтэй 21 сахиусан тэнгэрүүд оролцох гэнэ. Гэхдээ Хятадад зохион байгуулагдаж буй учир Хятад загвар өмсөгчид түлхүү оролцох тадаар мэдээлжээ. Харин загварын шоунд ямар дуучид уригдаж  ирэх нь хараахан тодроогүй байна.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …