Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг авлигын хэргээр шалгаж эхэлсэн үү

Эрчим хүчний салбарынхан ойрын өдрүүдэд балагтай байна.  Хэдхэн хоногийн өмнө АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцүүлж тус яам болон харьяа байгууллагууд холбогдох хуулийг зөрчсөн, төсөв санхүү  хэтрүүлсэн, дур мэдэн журам гарагж  иргэд аж ахуйн нэгжүүдээс хураамж нэрээр мөнгө татсан, өөрсддөө цалингийн урамшуулал авдаг байсан гэх олон зөрчлийг илрүүлсэн нь өнөөдөр Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ярианы  сэдэв болоод байна.

Тэдний зөрчлийн асуудлыг ярьж дуусаагүй байтал Ерөнхий сайд Н.Алтанхуягын үед буюу 2012 оны 8 сараас 2014 оны 11 сар хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллах  байсан М.Сономпилыг  Амгалан цахилгаан станцтай холбоотой авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, гэр оронд нь нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарах боллоо.

Түүгээр зогсохгүй М.Сономпилын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг ч шалгаж эхэлсэн сурагтай.

М.Сономпилыг  хэлс хэрэгт  холбогдуулан шалгаж байгаа биш биз гэж хардах хүмүүс байхад хууль хяналтын байгууллагынхан ямар нэгэн сэжүүр, үндэслэлтэйгээр асуудалд хандаж байгаа байлгүй гэж дүгнэх хүмүүс бас байна.

Ямартай ч хэрэг хуучирдаггүй, хэрээ хар болдоггүй гэгчийн үлгэрээр үнэхээр М.Сономпил авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нь үнэн юм бол ийм хэргийг  3 жил өнгөрсөн ч гэсэн шалгаж байгаад нь АТГ-т талархууштай.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …