Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эмэгтэй дүүгээ эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр томилжээ.
Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо анхны өргөтгөсөн хуралдаанаа өнгөрсөн бямба гарагт хийжээ. Тус хурлын үеэр Ким Чен Уны дүү Ким Йо Жоныг томилсон байна.
Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг 1987 онд төрсөн гэж таамагладаг. Түүнийг 2013 онд цаазлуулсан Ким Жон Уны хүргэн ах Жан Со Тэкийн орыг залгамжилж байгаа гэж ажиглагчид мөн дүгнэжээ.
Ким Ё Жон нь өмнө нь Солонгосын хөдөлмөрийн намын Суртал нэвтрүүлгийн хорооны дэд тэргүүнээр ажиллаж байжээ.