С.Амарсайхан НИТХ-ын дарга боллоо

НИТХ өнөөдөр хуралдаж, шинэ даргыг томиллоо. Тухайлбал өнгөрсөн сарын 22-ны өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан билээ. Үүнтэй холбогдуулан НИТХ-дахь МАН-ын бүлгээс Б.Баярсайхнаныг заалнаас, С.Амарсайханыг нэр дэвшүүлэн саналын тоо тэнцсэн. Саналын тоо тэнцсэнтэй холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр удаа ажлын тав хоногоор завсарлага аваад буй. Өнөөдөр нэр дэвшигчдийн саналын тоо тэнцвэл холбогдох журмын дагуу шинээр нэр тодруулан, санал хураалт явуулна гэгдэж байсан ч хуралдаан хаалттай горимд шилжиж НИТХ-ын даргаар С.Амарсайханыг томиллоо. Тэрбээр НИТХ-ын 41 гишүүдээс 51.2 хувийн саналыг авч НИТХ-ын дараагийн даргаар сонгогдлоо.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …