МҮЭХ-ын төлөөлөл 3000 гаруй иргэн “Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх”-ийг шаардав

2 Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос /МҮЭХ/ иргэдийн нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газарт хүргэх цуглааныг өнөөдөр 11:00 цагаас 14:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Тусгаар тогтнолын толбайгаас эхлэсэн уг цуглаанд МҮЭХ-ны салбар 14 холбооноос нийт 3000 гаруй төлөөлгчид ирж оролцсон бөгөөд тайван жагсаалын төгсгөлийг Чингисийн талбайд хийсэн юм. Жагсаалыг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон салбар холбоодын удирдлагууд толгойлон оролцо, төр засгаас “цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж” уриа лоозон барьж байлаа.

Мөн жагсаалд оролцогч МҮЭХ-ны 14 салбарын төлөөлөгчид бүгд өөрсдийн салбарт тулгамдаад буй асуудлыг илэрхийлсэн самбар, лоозон барьж явсан юм. Үйлдвэрчний эвлэлийнхэний энэ удаагийн жагсаалын гол зорилго нь “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэх шаардлагатай байгааг сануулж байгаа хэрэг юм” хэмээн онцоллоо.

1 3

Үйлдвэрчний эвлэлийнхэн УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг шаардлага энэ сарын 20-ны дотор авах хүсэлтэй байгаа аж.  Шаардлагад “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн өсөлттэй энэ үед цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэх зэрэгэн асуудлыг тусгасан байна.

4

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …