Пак Гын Хэ-г үргэлжлүүлэн хорих талаар хэлэлцэж байна

Image result for Пак Гын Хэ хоригдсон

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак гын Хэ-д холбогдох хэргийн 78 дах удаагийн шүүх хурал өнөөдөр өглөө эхэлжээ. Тухайлбал маргааш Пак Гын Хэ-гийн цагдан хорьж байгаа хоног дуусч байгаа тул дээд шүүхээс үргэлжүүлэн хорих шийдвэрийг хэлэлцэх аж. Өдгөө 65 настай Пак Гын Хэг зарим танхимын гишүүд өндөр настайг харгалзан үзэж түүнийг гадуур байцаахыг хүссэн байна. Тэд Пак Гын Хэг “Зургаан сарын турш хоригдож шүүх хурлуудад оролцсон, шүүх хурлын танхимаас ямар нэгэн зугтах оролдлого хийгээгүй. Тиймээс асуудлыг шударгаар шийдэж танхимаас гадуур байцаахыг шаардаж байна” гэсэн хүсэлт уламжилсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр хоригдсоноос хойш түүний бие муудаж нэлээд ядрангуй байгаа талаар дурдсан байна.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …