Нобелийн энх тайвны шагналыг ICAN байгууллага хүртэнэ

Энэ оны Нобелийн энх тайвны шагналтныг тодруулжээ.

 Нобелийн энх тайвны шагналыг “Цөмийн зэвсэг устгах олон улсын аян” (ICAN) байгууллага хүртжээ.

Нобелийн хорооны тэргүүн Берит Рейс-Андерсен “Цөмийн зэвсэг ашиглах эрсдэлтэй нийгэмд бид амьдарч байна. Цөмийн зэвсгийг устгах олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж  ICAN байгууллагыг тодруулсан” гэжээ.

ICAN байгууллага нь дэлхийн 101 орны 468 байгууллагатай хамтран ажилладаг юм.

 Өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналтнаар Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос тодорсон юм.

Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос нь  тус улсад 50 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөнд цэг тавьсан явдлыг нь өндрөөр үнэлж шагналыг олгож байв.

Г.Нараа

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …