Дональд Трамп IQ-аа шалгуулахад бэлэн гэв

Image result for Дональд Трамп Тиллерсон

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон саяхан төрийн тэргүүнээ мулгуу гэж дуудсан тухай мэдээлсэн. Тэрбээр Д.Трампын дарамт шахалтаас болж ажлаа өгч магадгүй гэсэн яриа ч гарсан байв.

Р.Тиллерсон дээрх мэдээлэл цацагдсаны дараа албан ёсоор тайлбар хийж албан тушаалаасаа огцрох бодолгүй байгааг илэрхийллээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “Би Тиллерсонд итгэдэг. Тэрбээр ажлаа үргэлжлүүлэх болно. Бид хоёр харилцаа сайтай байдаг. Заримдаа би түүнд хатуурхах үе бий. Мөн бид IQ шалгуулж хэн нь өндөр гэдгийг харуулж болно шүү” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …