“Бөмбөгөр” худалдааны төвд төрсөн хүүхдээ төрүүлсэн эх, хойд эцэгт нь ял оноожээ

Related image

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвд төрсөн төөрүүлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд гарч байсан. Тус хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт болжээ. Хэргийн талаар талаар эргэн сануулахад худалдааны төвийн наймаачид цагдаад Бага насны хүүхэд төөрсөн байна гэх дуудлага ирсэн байдаг. Цагдаа нар охины эцэг, эхийг эрэн хайх ажлыг эхлүүлсэн билээ. Тус худалдааны төв дэх камерын бичлэгт бага насны хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байдаг. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Б.Чимид гэх эмэгтэй хүүхдээ төөрүүлсэн гэдгийг тогтоосон. Мөрдөн байцаалтын үеэр Б.Чимид хүнтэй хамтран амьдрахын тулд хүүхдээ төөрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн хэрэг болох үед хүүхдийн ээжтэй хамт байсан Д.Сэр-Од гэгч хамт байжээ.

Дээрх хэргийн шүүх хурал өчигдөр болжээ. Шүүхээс Д.Сэр-Од, Б.Чимид нарыг эрүүгийн хуулийн 117.1-д зааснаар шийтгэжээ. Тухайлбал тэднийг тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …