Сайдад нэр дэвшигчдийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ

 УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж УИХ-д өргөн барих юм. МөнАТГ-аар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар ханджээ.АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг илгээсэн байна.

Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайд

1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин

2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж

5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат

8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

9. НХХ-ийн сайд С.Чинзориг

10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ

12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

13. БХБ-ын сайд Х.Баделхан

14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.

Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …